Цэс

Дотоод журам

2017-03-16 - Мэдээ, мэдээлэл

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1. Сургууль нь суралцагчдад боловсролын стандартаар тогтоосон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, тэдний хөгжих, төлөвших, үйл явцыг удирдан зохион байгуулах, эцэг эх , асран хамгаалагчтайхамтран ажиллаж тэдэнд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа дэмжлэг үзүүлэх сургалтын байгууллага мөн.
1.2. Сургууль нь үйл ажиллагаандаа Боловсролын тухай, Бага дунд боловсролын тухай, Хүүхдийн эрхийг хамгаалан тухай, Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.
1.3. Суралцагчийн эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан сургалтын орчин бүрдүүлж тэднийг сурч боловсрох тэгш боломж нөхцлөөр хангаж ардчилал, шударга ёс, ил
1.4. Сургууль нь бие даасан хуулийн этгээд бөгөөд зохих журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, хэрэглэж өөрийн уриа бэлэгдэлтэй байж болно.
1.5. Сургууль Бага дунд боловсролын тухай хуулийн 12.2, 12.3 дах хэсэгт заасан ангилал хэв шинжтэй байна.

ХОЁР. Сургуулийн удирдлага зохион байгуулалт

2.1. Боловсрол соёлын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Аймгийн Засаг даргын батламжилсан захирал сургуулийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлнэ.
2.2. Захирал нь албан тушаалын холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэрт нийцүүлэн сургуулийн үйл ажиллагааг зохицуулан тушаал гаргаж дүрэм, журам, зааврыг боловсруулан баталж мөрдүүлнэ.
2.3. Сурагчдын сонирхол багш нарын чадварыг харгалзан гүнгийрүүлсэн ба төрөлжсөн сургалт явуулна.
3. Сурагчдын авъяас чадварыг хөгжүүлэх, мэргэжлээ зөв сонгох, амьдрах ухааны чадвар эзэмшихэд нь туслах зорилгоор төрөл бүрийн сонгон дугуйлан, секц хичээллүүлнэ.
4. Хүүхдийн “Өөрөө удирдах байгууллага”-ын төрөл бүрийн үйл ажиллагааг дэмжиж тэдний сурах, хөгжих, оролцох, хамгаалуулах эрхийг хангаж ажиллана.
5. Боловсролын талаар төрөөс баримталж буй бодлого чиглэл хөтөлбөрийн хүрээнд заавар журмын дагуу, дүйцсэн ба эчнээ сургалтыг зохион байгуулж хүүхэд залуучуудад нөхөн боловсрол олгох ажлыг чанартай зохион байгуулна.
6. Төр захиргаа болон сургуулийн өмнөх байгууллагатай хамтран хамран сургах тойргийнхоо хүүхдийг завсардуулахгүй сургах, зохих насанд нь сургуульд хамруулахын зэрэгцээ 1 дүгээр ангид элсэх хүүхдийг заавал сургуулийн өмнөх боловсролд хамруулан элсүүлэх чиглэл барьж ажиллана.

ГУРАВ: Сургуулийн удирдлага

1 Сургуулийн дэргэд сургуулийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, хөгжлийн бодлогыг тодорхойлох эрх үүрэг бүхий “ Удирдах зөвлөл”, “ Сургууль, цэцэрлэгийн зөвлөл” сонгогдон ажиллахаас гадна багш нарын “Сурган хүмүүжүүлэх зөвлөл”, Захирлын дэргэдэх зөвлөл, Арга зүйн зөвлөл, Заах аргын нэгдэл ажиллана.
3. Хамт олны саналыг харгалзан сургалтын менежер, заах аргын нэгдлийн ахлагчийг захирлын тушаалаар томилох ба чөлөөлнө. Заах аргын нэгдлийг мэргэжлийн зэрэгтэй багш удирдана.

ДӨРӨВ: Суралцагч ба сургалт хүмүүжлийн ажлын зохион байгуулалт

1. Сургалт хүмүүжлийн ажлын үндсэн хэлбэр нь хичээл байх ба маргаан, тэмцээн, ярилцлага, онол практикийн хурал, лекц, семинар, экскурс-аялал, дадлага, лаборатор, олимпиад гэсэн олон хэлбэрийг хэрэглэнэ.
2. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тогтоол шийдвэрийн дагуу сургалтын ажил жил бүрийн 09 дүгээр сарын 01 нд эхэлж 32-35 долоо хоног хичээллэж, сургалтын дундуур 4-6 долоо хоног амрах ба хичээлийн жилийн төгсгөлд анги дэвших ба төгсөх шалгалтын агуулгын дагуу стандартын хэрэгжилтийг шалгуулж стандарт үнэлгээгээр үнэлүүлнэ.
3. Агуулгын стандартын биелэлт, багш нарын тавьсан дүнгийн байдалд сургуулийн захиргаанаас хөндлөнгийн шалгалтыг олон хэлбэрээр явуулж дүнгийн хазайлтыг багасгах стандартын агуулгыг хэрэгжүүлэх арга хэмжээг авах ба шаардлагатай гэж үзвэл сурган хүмүүжүүлэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
4. Суралцагчид 7 хоногийн 5 өдөрт нь хичээллэх ба 1 цагийн хичээлийн үргэлжлэх хугацаа I-II ангид 35 минут, III-XII ангид 40 минут байна.
5. Онц хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хичээлийн цагаар багш, сурагчдыг өөр ажилд дайчлахыг хориглоно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн