Цэс

Сургуулийн түүх

2017-03-16 - Танилцуулга

БНМАУ-ын СНЗ-ын 1961 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 63 дугаар тогтоолын дагуу 1961 оны 03 дугаар сард анхны багш Жавын Дашдондог 10 гаруй сурагчидтайгаар хичээллэж сургуулийн анхны суурийг тавьжээ.

1961-1962 оны хичээлийн жилд 4 ангитай бага сургууль болон өргөжиж багш Б.Дамдинсүрэн, Д.Долгорсүрэн нар томилогдон ирж ажилласан. 1962-1963 оны хичээлийн жилээс Халхгол сумын 8 жилийн сургуультай нэгдэн салбар бага сургууль болон өргөжиж сургалт хүмүүжлийн ажлаа явуулж ирсэн.

БНМАУ-ын СНЗ-ын 1966 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 442 дугаар тогтоолоор бие даасан бага сургууль болон тусгаарлаж Шаварт хонхорт суурьшсан.

1973 онд Сүмбэр суманд Халхголын Сангийн Аж Ахуй байгуулагдсанаар 1973-1974 оны хичээлийн жилээс 8 жилийн сургууль болсон бөгөөд 1975 оны 09 дүгээр сарын 01-нд ЗХУ-ын тусламжтайгаар барьж байгуулсан иж бүрэн тоноглогдсон сургуулийг дотуур байрны хамт хүлээн авч 1976-1977 оны хичээлийн жилээс 10 жилийн сургууль болон өргөжин Сүмбэр сумын 10 жилийн сургууль болсон.

Тус сургуулийн Пионерийн бүлгэм 1986 онд “Улсын тэргүүний бүлгэм” болж Пионерийн ахлах удирдагч Х.Лхагвасүрэнгээр удирдуулсан язгуур урлагийн “Халхгол чуулга” 1988 онд Улаанбаатар хотод тайлан тоглолтоо хийж Монголын Пионерийн байгууллагын урлагийн үзлэгийн ”Хүрэл” медаль хүртэж байсан түүхтэй.

1994 онд Халхгол сум Сүмбэр сум нэгдэж Халхгол сум болсоноор 1994-1995 оны хичээлийн жилээс Халхгол сумын 10 жилийн сургууль нэртэй болсон ба Засгийн газрын 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 163 дугаар тогтоолоор Халхын их соён Гэгээрүүлэгч Бат-Очирын Тогтохтөрийн нэрэмжит сургууль болсон.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн